"Алтан тариа" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Тариалан эрхлэгчдийн холбооны тэргүүн Л.Цандэлэг нарыг шүүхэд өгсөн болохоо мэдэгдлээ. Тэрбээр энэ тухай "Энэ хоёрыг шүүхэд өгчихлөө. Иргэн, төр хоёр Монголын хуулийн өмнө ижил тэгш эрхтэй. Үндсэн хуулиар төр иргэдийн өмч хөрөнгийг хамгаалах үүрэгтэй болохоос дураараа авирлах эрхгүй. Зөвхөн татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгай хийсэн хүнийг төр айлган сүрдүүлж дарамталдаг" гэв.
Сануулахад, гуравдугаар сарын 29-ний өдөр тэрбээр "Өмгөөлөгчтэйгөө зөвлөсний үндсэн дээр худал хуурмаг тарааж, компанийн болон миний нэр хүндэд халдсан энэ хоёр хүнийг эхний ээлжинд шүүхэд өгөхөөр шийдлээ. Шүүх дээр уулзацгаая. Баримтаа бэлдээрэй" гэсэн байдаг.
Энэ 2-ийг шүүхэд өгчихлөө.
— П. Цэнгүүн (@p_tsenguun) April 16, 2024
Иргэн, төр хоёр Монголын хуулийн өмнө ижил тэгш эрхтэй. Үндсэн хуулиар төр иргэдийн өмч хөрөнгийг хамгаалах үүрэгтэй болохоос дураараа авирлах эрхгүй. Зөвхөн татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгай хийсэн хүнийг төр айлган сүрдүүлж дарамталдаг. https://t.co/893nW7erM4