Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бичил худалдаа эрхлэгчдийн татварын талаар санал авч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монгол Улсын Их хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шинэчлэн баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Шинэчлэн баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4.1.3 дугаар зүйлд “бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч” гэж ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй худалдаа, үйлчилгээ, зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч хувь хүнийг ойлгоно гэж заасан.

“Бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал .... тогтооно” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд иргэдийн саналыг авч байна.

Доорх холбоосоор нэвтрэн саналаа өгнө үү:

https://forms.gle/ekKkFbDhtFMXRtQS7

Замби улс өлсгөлөнгийн ирмэгт байна
Замби улс өлсгөлөнгийн ирмэгт байна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.