Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ, Туркийн төрийн тэргүүнүүд Идлиб дэх зөрчлийг намжаахаар тохиролцжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 7 секунд

Сирийн пуужингийн цохилтоор найман энгийн иргэн амиа алдсаны маргааш АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Туркийн төрийн тэргүүн Эрдоган нар Сирийн Идлиб мужийн зөрчлийг намжаахаар тохиролцсоныг пүрэв гарагт Цагаан ордноос мэдээллээ.

“Удирдагчид энгийн иргэдийг хамгаалахын тулд Идлиб мужийн зөрчлийг намжаахаар хэлэлцсэн” гэж Цагаан ордон мэдэгдэлдээ дурджээ.

Сирийн армиас харвасан пуужин нутгийн баруун хойд хэсэгт орших орон гэргүй болсон хүмүүсийн хоргодож байсан сургуулийн байрыг оносноор найман хүн амиа алдсан гэж гэрчүүд, оршин суугчид мэдээлжээ.

Дайралтын үеэр амиа алдсан хүмүүсийн дунд таван хүүхэд байжээ. 16 хүн гэмтэж бэртсэн байна.

Идлиб мужид өрнөж буй Оросын бөмбөгдөлтөөс зугтаж гарсан гэр бүлүүд хуучин сургуулийн барилгыг хоргодох байр болгон ашиглаж байжээ.  

Трамп өнгөрсөн долоо хоногт Идлибт болж буй “хядлага”-ыг шүүмжилсэн бол Москва, Дамаскусын зүгээс энгийн иргэд рүү дайралт хийгээгүй зөвхөн жихад дайчидтай тэмцэж буйгаа мэдэгдсэн.

Аврах ажиллагааны баг, гэрчүүдийн мэдээлж буйгаа бөмбөгдөлтөд хэдэн мянган энгийн иргэд нас барсан байна.

Эх сурвалж: Reuters
Хөгжлийн банкны захирал  Г.Амартүвшин ажлаа өгч,  сонгуульд МАН-аас УИХ-д нэр дэвшинэ
Хөгжлийн банкны захирал Г.Амартүвшин ажлаа өгч, сонгуульд МАН-аас УИХ-д нэр дэвшинэ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.