Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.ГАНТӨМӨР: Намын тамгаа алдахгүйн тулд биедээ авч явдаг байсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 51 секунд

Өнөөдөр Ардчилсан намын 34 жилийн баярын хурал боллоо.

----------------------------

АН-ын дарга Л.Гантөмөр: Нэг жилийн өмнө дөрөвдүгээр сарын 7 ажлын өдөр байсан. Улсын дээд шүүх шийдвэр гаргаж Ардчилсан намын даргын бүртгэл дээр үндсэндээ АН-ын даргын гэрчилгээнд Лувсаннямын Гантөмөр гэдэг нэрийг энэ цаг мөчид бичиж байсан юм. Үүнийг сонсоод их сэтгэл хөдөлж, баярын хурал дээр юу ярьснаа санахгүй байгаа юм. Ямартай ч ардчилалын төлөө хатуу зогсоно гэж хэлснээ санаж байгаа юм. Одоо наран ургах зүг рүү явж баяраа тэмдэглэнэ гэж Сүхбаатар аймагт нийт намын гишүүдтэйгээ хурлаа хийж байсан юм. Энэ үеэр манай намын хоёр эмэгтэй гишүүн “Бүртгэлээ хийлгэлээ. Одоо тамганы маргаа юу болох бол.

Сонгууль болоход ганцхан жил үлдлээ” гэж ярьж байсныг сонсоход миний нуруугаар хүйт оргиж “Нээрээ шийдэгдэх юм уу, боломж байна уу” гэж бодож байсан. Угтаа бол “АН бүтэн боллоо, намаа босгож ирэх юм байна” гэдэг итгэл үнэмшилтэй очсон. Хэнтий, Сүхбаатарт уулзалт хийсний дараа дөрөвдүгээр сарын 20-нд бидний удирдагч С.Зоригийн төрсөн өдрөөр би тамгаа хүлээн авсан.

АН-ын даргын тамгыг гардаж аваад дөрөвдүгээр сарын 21-нд би Баянхонгор явахдаа тамгаа бариад явсан. Алдчих юм шиг санагдаад хайр хүрээд, энэ тамгыг намдаа үлдээхгүй баруун бүсийг тойруулаад явъя, намынхаа бүх гишүүдэд үзүүлмээр санагдаад явж байсан. Тухайн үед Архангай аймагт очиж байхад тамга, гэрчилгээтэй боллоо, бүгд нийлэх үү гэдэг асуулт тавьсан. Эв эе гэж юу вэ гэдгийг би тэр үед бодож эхэлсэн. Олон хүн хэлж байсан, та нар эвлэлдэж чадахгүй, яагаад гэвэл та нар олон жигүүртэй, олон ургальч үзэлтэй, даргаа аялдан дагалддаг хүмүүсийн хүмүүсийн нүдээр харахад бид эвлэлдэх ямар ч бололцоогүй, эв гэх үг бидэнд байдаггүй юм шигээр хүмүүс төсөөлдөг юм билээ. Бид эв эеийг өөрөөр хардаг. Аялдан дагалдагчгүй байдаг намыг эв эеийн хүчтэй нам гэж хувьдаа хардаг. Даргаа дагаж аялдан дагалддаггүй тэр хүмүүс бол эвийн хүч юм гэж харж байна.

Баянзүрх дүүрэг цэвэрлэгээндээ саарал ус ашиглаж байна
Баянзүрх дүүрэг цэвэрлэгээндээ саарал ус ашиглаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.