Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр сэтгэл гэгэлзүүлэх ҮЗВЭРҮҮД

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 19 секунд

Амралт чөлөөт цагаа найз нөхөд, гэр бүлээрээ өнгөрүүлэх газар нийслэлд ховор. Гэсэн ч бид бүхэн өөрсдийн боломжоороо аль болох хөгжилтэй цагийг өнгөрүүлэхийг хүсдэг. Магадгүй агаарт гарч амжаагүй бол эсвэл хаана юу хийхээ мэдэхгүй бол өнөөдөр болох үзвэрийн хуваарьтай танилцаад үзээрэй.

Хэн мэдэх билээ, хүүхдүүдээ, дүү нараа дагуулаад аль эсвэл хосоороо гэнэтхэн цирк үзэх, кино театр орох ч юм билүү. Заримдаа төлөвлөгөөгүй гэнэтийн зүйлс бидний амьдралд дурсамж бүтээдэг. Бямба гарагт дараах газрууд хөл хөдөлгөөнтэй байх нь. Та ч бас сонирхоод нэг үзээрэй. Дашрамд дурдахад үзвэрээ eticket.mn сайтаас захиалж болно.

----------------------------

"The Сinemato" оркестра тайлбарт концерт

The Cinemato Movie&Anime orchestra concert

Та хамгийн сүүлд хэзээ хүүхэдтэйгээ амьд оркестрын тоглолт үзсэн бэ?

Сурагчдын амралтыг тохиолдуулан нэгэн гайхалтай тоглолт энэ амралтын өдрүүдэд дөрвөн удаа болно. Зургаан настай жаалаас 60 настай буурал ч үзэж болохоор сонирхолтой амьд хөгжмийн тоглолт өнөөдөр маргааш хоёр 14:00, 17:00 цагаас тус тус болно. Энэ бол Хүүхдүүдийн хамгийн дуртай, магадгүй томчууд бидний ч одоог хүртэл дурлан шимтэн үздэг кинонууд болон алдартай аниме бүтээлүүдийн сэтгэлд хоногшсон дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээсэн аялгуунуудыг тоглох "The Сinemato" оркестра тайлбарт концерт.

ХААНА: Хүүхдийн урлан бүтээх төв

ЦАГ: 14:00, 17:00 цаг

ТАСАЛБАР: 20 мянган төгрөг.

BRAVO CIRCUS 4

BRAVO CIRCUS 4

ДЭЛХИЙ дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, МОНГОЛ ЦИРКИЙН урлагийн сор болсон жүжигчид, хагас жарны дараа эх орондоо, BRAVO CIRCUS 4-ийн алтан манежин дээр цуглаж байна.

ХААНА: Монгол бөхийн өргөө

ХЭЗЭЭ: 2024.04.06

ЦАГ: 15:00

ТАСАЛБАР: 30.000 төгрөг /энгийн/ 50.000 төгрөг /VIP/

Дэлхийн Цирк Монголд

Дэлхийн Цирк Монголд

Тив Дэлхийд алдартай олон улсын циркийн жүжигчид ур чадварын гайхамшигийг үзүүлэхээр Монгол улсад 10 дахь жилдээ айлчлан ирж байна. Араатны хаан арслан, алаг эрээн бар, авьяаслаг өхөөрдөм нохойнууд, адал явдалт алиалагчид , амь өрссөн үзүүлбэрүүд, алга ташилт дүүрэн гайхалтай тоглолт үзэгчид, хүүхэд багачууд та бүхнийг хүлээж байна.

ХААНА: Steppe Arena - Мөсөн ордон

ХЭЗЭЭ: 2024.04.06, 7, 13, 14

ЦАГ: 11:00, 15:00, 19:00

ТАСАЛБАР: 20.000-100.000 төгрөг, VVIP 1- 2.000.000 төгрөг /Тухайн тасалбараар 10-15 хүн үзэх боломжтой/ VVIP 2- 2.500.000 төгрөг /Тухайн тасалбараар 10-15 хүн үзэх боломжтой/

УТАС: 8989-5252

"1984" ПОСТДРАМЫН ЖҮЖИГ

"1984" ПОСТДРАМЫН ЖҮЖИГ

ТОМ АХ ЧАМАЙГ ХАРЖ БАЙНА!

Энэ бол таны өмнөөс юу бодохыг чинь шийддэг нийгэм. Энд хайрлах хориотой. Эрх чөлөөтэй сэтгэж, хайрлавал та сэтгэхүйн гэмт хэрэгтэн.

Зохиолч Жорж Оруэллийн дэлхий дахиныг шуугиулсан хүчирхэг хашгираан бүхий оюун сэтгэлгээний бүтээл болох "1984" зохиолыг "Орфей" театр нь постдрамын жүжиг болгон тайзнаа тавих гэж байна. Тус жүжгийг "Фауст", "Гэм Зэм", "Опал", "Шөнө дундын бүжиг" жүжгүүдээрээ олноо танигдсан найруулагч М.Батболд найруулах юм.

Хүн төрөлхтний түүхийг хуурамчаар зохиох ажилтай Смит "хайрлах" гэмт хэрэг үйлджээ. Хайрлах нь, бодож сэтгэх нь гэмт хэрэг бол харин та сайнdva дураараа гэмт хэрэгтэн болохыг хүсэх байсан уу?

ХААНА: Ulaanbaatar hotel event hall

ХЭЗЭЭ: 2024.04.06-14 хүртэл

ЦАГ: 19:00

ТАСАЛБАР: 100000, 120000 /vip/

"Тод хувцастай эмэгтэй" уянгын драмын жүжиг

"Тод хувцастай эмэгтэй" уянгын драмын жүжиг

Найруулагч: Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар

Амьд хирнээ үхсэн мэт үл анзаарагдах хүмүүс байхад

Амьдралаас явсан ч амьд мэт тод үзэгдэх хүн байх юм.

Та бидний дунд үл анзаарагдан амьдрах хирнээ тод өнгөтэй хүмүүсийг бид мэдэх билүү?

Баяр жаргал, бузар булай, үнэн шударга, худал хуурмаг сүлэлдсэн хүний эрээнд орчлонд ХҮН- ээрээ байсан хүмүүс л тод өнгөтэй.

Алдаж онодог, хөөсөрч бялхдаг, үгүйрч хоосордог хүний энэ орчлонд ЭЭЖ үргэлж тод, үргэлж хүнлэг, цаг ямагт хайр цацруулсаар байдаг.

ХААНА: МҮЭСТО

ХЭЗЭЭ: 2024.04.06-07

ЦАГ: 19:00

ТАСАЛБАР: 30.000-60.000 төгрөг

"Клеопатра" Сонгодог драмын жүжиг

"Клеопатра" Сонгодог драмын жүжиг

Бернард Шоу "Цезарь Клеопатра хоёр", Уильям Шекспир "Антони Клеопатра хоёр" жүжгүүдийн зохиол "Монгол Театр"-ын анхны уран бүтээл "Клеопатра" түүхэн сэдэвт сонгодог драмын жүжиг.

Продюсер- Э.Идэрболд

Төслийн зөвлөх- Ж.Дэмбэрэлсайхан

Гүйцэтгэх продюсер- Ч.Чулуунсүх

Орчуулагч- Бернард Шоу "Цезарь Клеопатра хоёр", Н.Пүрэвдагва

Уильям Шекспир "Антони Клеопатра хоёр" Э.Нямдулам

ХААНА: Улаанбаатар театр

ХЭЗЭЭ: 2024.04.06

ЦАГ: 18:00

ТАСАЛБАР: 40.000-180.000 төгрөг хүртэл

Х.Нямбаатар: Стандарт зөрчсөн барилгыг нурааж, зам талбайг чөлөөлнө
Х.Нямбаатар: Стандарт зөрчсөн барилгыг нурааж, зам талбайг чөлөөлнө
 
Маргааш 15 градус дулаан. Бороо орохгүй
Маргааш 15 градус дулаан. Бороо орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.