ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас улаан номд орсон нэн ховор амьтдыг агнасан хэргийг илрүүлэн шалгаж байна. Энэ талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, дэслэгч С.Мягмарсүрэн “Экологийн цагдаагийн албанаас улаан номд орсон цоохор ирвэс, халиун буга, хотон шувуу агнасан хэргийг илрүүлэн шалгаж байна. Эрүүгийн хуульд улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй амьтан агнасан, барьсан эсвэл тусгай зөвшөөрөлгүй ховор амьтныг агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан үржүүлсэн түүхий эд хадгалсан худалдсан, худалдан авсан цуглуулга хийсэн бол 5.4-27 сая төгрөгөөр торгох эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгэдэг. Нэн ховор амьтанд тооцогддог амьтан хууль бусаар агнасан, барьсан бол 10-40 сая төгрөг эсвэл 2-8 жил хугацаагаар хорих ял ногдуулдаг болохыг сэрэмжлүүлж байна” гэлээ.
Улаан номонд бүртгэгдсэн нэн ховор амьтад агнасан хэргийг илрүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.