Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Технологийн тусламжтай түгжрэлийг 10-15 хувь бууруулах боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 50 секунд

Улсын хэмжээнд өнгөрсөн онд зам тээврийн 25235 осол бүртгэгджээ. Ослын дийлэнх нь буюу 21 мянган нь нийслэлд гарсан байна. Үүний 2600 орчим нь замын хөдөлгөөний түгжрэлд нөлөөлж зорчих хөдөлгөөнийг эрс бууруулжээ.

Осол болсны дараа 30 минутын хугацаанд түгжрэлийн урт тухайн байршлаас хойш 4 километр сунадаг гэх тооцоо байдаг бол нийт ослын 71 хувь нь 08:00-19:00 цагийн хооронд гардаг байна. Иймээс түгжрэлийг бууруулахад технологийн дэвшил ашиглах шаардлагатай болохыг Монголын Даатгалын холбооны ерөнхийлөгч Т.Батзул хэлсэн. Тэрбээр “Нийслэлийн хамгийн тулгамдсан асуудлуудыг нэг болох авто замын түгжрэлийг бууруулахад даатгалын салбараас тодорхой шийдлүүдийг боловсруулж байгаа. Тодруулбал, зам тээврийн осол гарахад даатгалын компани дуудах цагийг бууруулах зорилгоор хиймэл оюун ухааны тусламжтайгаар газар дээр нь үнэлгээг нь хийх “Zuragu system” гэх технологийн шийдлийг боловсруулсан. Мөн даатгалын салбарт хэрэгжиж байгаа нэгдсэн мэдээллийн систем болох эрсдэлийн мэдээллийн зураглалаар дамжуулан Улаанбаатарын хаана, ямар эрсдэл гараад байгааг тодорхойлдог блокчейн технологийг шийдсэн. Эдгээр мэдээллийг нэгтгэн дүгнэлт гаргадаг даатгалын мэдээллийн санг нэвтрүүлж, төрд байгаа мэдээллийн баазтай холбон эко систем үүсгэснээр түгжрэлийг 10-15 хувиар бууруулах боломжтой” гэсэн юм.

Нийслэлийн зүгээс Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-т даатгалын мэргэжилтнүүдэд зориулан камерын хяналтын систем дээр ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг онцолжээ.

“Парис-2024”-т оролцох тамирчдыг тодруулна
“Парис-2024”-т оролцох тамирчдыг тодруулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.