Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Анна Каренина“ Монголд анх удаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Оросын алдарт зохиолч Л.Н Толстойн "Анна Каренина" роман Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 2020 оны хоёрдугаар сарын 28-нд тавигдана.

"Анна Каренина" роман бол дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү гайхамшигтай романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын хамт олон тайзны бүтээл болгохоор бэлдэж байгаа ажээ. Тус романыг жүжгийн зохиол болгон Норовын Пүрэвдагва бичсэн аж. Харин найруулагчаар нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг ажиллаж байна.

Австралийн түймэрт өртсөн хотоос хүмүүсийг нүүлгэн шилжүүллээ
Австралийн түймэрт өртсөн хотоос хүмүүсийг нүүлгэн шилжүүллээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.