Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австралийн түймэрт өртсөн хотоос хүмүүсийг нүүлгэн шилжүүллээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 20 секунд

Австралийн усан цэрэг түймэрт автаад буй Викториа эргийн Маллакоота хотод гацаад байсан хэдэн зуун хүнийг нүүлгэн шилжүүллээ.

“Хоёр хөлөг онгоц 1000 гаруй хүн тээвэрлэх чадалтай. Урьд өмнө үзэгдээгүй нүүлгэн шилжүүлэлт боллоо. Үзэгдэх орчин утаатай байсан ч ямар нэг асуудал байгаагүй” гэж парламентийн гишүүн Даррен Честер мэдэгджээ.

Түймэр даваа гарагийн шөнө хотыг тойрон хүрээлэхэд 4000 гаруй оршин суугч, жуулчин эрэг рүү зугтсан байна.

Сүүлчийн 60 хүнийг өнгөрсөн шөнө онгоцоор зөөсөн. Викториа эргээс 16 цагийн турш далай дээр явж Вэлшпүл боомтод иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Онц байдал зарлаад байгаа Нью Саут Уэльс мужаас ч бас хэдэн мянган хүн дүрвээд буй.

Есөн сараас хойш тус хоёр мужид нийт 19 хүн амиа алдаж, 1200 гаруй гэр орон үгүй болсон. Энэ долоо хоногийн түймэрт 28 хүн сураггүй алга болоод байна.

Харин Ерөнхий Сайд Скотт Моррисоны идэвхгүй байдал хүмүүсийн дургүйцлийг төрүүлээд байгаа. Нью Саут Уэльс мужийн Кобарго хотын иргэд түүнд бухимдлаа хүчтэй илэрхийлж, түймэрт өртсөн хотод хийх айлчлалаа зогсоохоос өөр аргагүйд хүрчээ.

Эх сурвалж: BBC

 

 

 
Токиогийн олимпд яагаад мандах нартай далбааг хориглохыг хүсэж байгаа вэ?
Токиогийн олимпд яагаад мандах нартай далбааг хориглохыг хүсэж байгаа вэ?
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.