Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Токиогийн олимпд яагаад мандах нартай далбааг хориглохыг хүсэж байгаа вэ?

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 28 секунд

Ямар ч олон улсын спортын тэмцээнд далбаагаа намируулан, багаа дэмжих нь жирийн л нэг үзэгдэл.

Гэвч 2020 оны Токиогийн олимпд Япон улсыг мандах нартай далбааг ашиглахыг Өмнөд Солонгос улсын зүгээс хүчтэй эсэргүүцэж байна. Зарим улс төрч тус далбааг Наци хас тэмдэгтэй адилтган зүйрлэсэн.

Гэсэн хэдий ч зохион байгуулагчдын зүгээс далбааг Японд өргөнөөр хэрэглэнэ, улс төрийн ямар нэг агуулгагүй гэж мэдэгдээд байгаа.

Япон улсын үндсэн далбаа цагаан дэвсгэр дээр улаан дугуй хэлбэр бүхий байдаг. Харин мандах нартай далбааны хувьд 16 улаан цацраг нэмэгдэж орсон. Хоёр төрлийн далбааг Япон улс урт удаан хугацаанд ашигласаар ирсэн.

19-р зуунд мандах нартай далбааг цэрэг армийнхан голдуу ашиглаж байсан. Японы эзэн түрэмгийллийн бодлогоор Солонгос, Хятадыг эзлэхдээ ашиглаж байсан далбаа гэсэн үг.

Харин хоёрдугаар дайны үед тус далбааг тэнгисийн цэрэгт ашиглаж эхэлсэн. Дайны үеэр Японы цэргүүд Азийн улсуудыг эзлэхдээ энгийн хүмүүст олон тооны харгислал үйлдсэн байдаг. Үүнээс улбаалж мандах нартай далбаа хүмүүсийн дургүйцлийг төрүүлдэг болсон.

Одоог хүртэл Япон улс мандах нартай далбааг тэнгисийн цэрэгт ашиглаж байна.

Эх сурвалж: BBC

 
“НИЙГМИЙН ДААТГАЛ” гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулах боломжтой боллоо
“НИЙГМИЙН ДААТГАЛ” гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулах боломжтой боллоо
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.