Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хэмжээнд 5.9 сая мал хорогдож, 6 аймгийн 20 сум төмөр зудтай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 29-нд УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:

Гуравдугаар сарын 20-ны байдлаарх мэдээгээр зургаан аймгийн 20 сум төмөр зудын байдалд байна. Эдгээр 20 суманд 12.5 мянган малчин өрх, 5.2 сая мал хаваржиж байгаа. Мөн 16 аймгийн 85 сум цагаан зудтай байна. Мал сүргийн зүй бус хорогдлын мэдээ өчигдөр шинэчлэгдэн гарсан бөгөөд энэ мэдээгээр нийт 5.9 сая мал хорогджээ. Энэ нь нийт малын 9.2 хувийг эзэлж байгаа аж. Хандивын хувьд бэлэн мөнгө 3.5 тэрбум төгрөг мөн 888 сая төгрөгийн бараа материал цугласан. Бараа материалыг малчдад цаг алдалгүй хүргэхээр ажиллаж байгаа бол дансанд цугласан мөнгийг зарцуулаалж эхлээгүй байна" гэжээ.

Автомат хөрөнгө оруулагчдыг хүлээцтэй хандахыг мэдэгдлээ
Автомат хөрөнгө оруулагчдыг хүлээцтэй хандахыг мэдэгдлээ
 
Ц.Сандаг-Очир: УИХ-ын гишүүн Дээд шүүхийн шийдвэр гарчхаад байхад бүрэн эрхтэйгээ байгаа асуудалд нарийн зохицуулалтуудыг нь эргэж харах шаардлагатай