Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“НОГООН АВТОБУС“-ны хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдаж, шинжээч нарыг томилно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр /2024.03.25/ хуралдана. Өнгөрөгч долоо хоногт эл Түр хороо хуралдаж даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгосон билээ.

Өнөөдрийн хуралдаанаар хянан шалгагч томилох Түр хорооны тогтоолын төсөл болон нотлох баримт гаргуулах тухай тогтоолын төслийг батлах юм. Ташрамд дурдахад, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм.

МАН мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүллээ
МАН мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүллээ
 
Маргааш Улаанбаатарт үүлэрхэг. Хур тунадас орохгүй
Маргааш Улаанбаатарт үүлэрхэг. Хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.