Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Социалист туршилтад 70 жил“ номын нээлт болов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн, профессор Я.Дүгэр, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Баттулга нарын "Социалист туршилтад 70 жил" номын нээлт өнөөдөр боллоо.

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан энэхүү ном нь ардчиллын үйл хэргийг зөв зүгт залж, эрх, эрх чөлөөний үнэ цэнийг залууст ойлгуулах зорилготойг Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн, профессор Я.Дүгэр онцлов. Мөн тэрбээр 1990 оноос хойш төрж, өссөн залуус социализмыг магтаж, санагалзсан өнгө аястай зүйлс ярих болсон хэмээгээд, "Социалист нийгмийн үед иргэд хувьдаа өмчтэй байх, шашин шүтэх, чөлөөтэй зорчих, сурч боловсрох эрх нь хаалттай байсныг өнөөгийн залуус мэдэхгүй. Тиймээс ч өнөөгийн залууст үнэн бодит ойлголт өгөх нь чухал" гэв.

Харин Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Баттулга "Социалист нийгмийн үед иргэд ямар асуудал, бэрхшээл, сорилттой тулгарч байсныг энэхүү номонд өгүүлсэн. Залуус энэхүү номыг уншсанаар асар их үнэ цэнээр олдсон эрх, эрх чөлөөгөө, ардчиллаа хайрлан, хамгаалах сэдэл төрнө гэдэгт итгэлтэй байна" гэв.

Монголбанкны ерөнхийлөгч тэтгэрийн зээл нэмж олгохгүй байх үүргийг банкуудад өглөө
Монголбанкны ерөнхийлөгч тэтгэрийн зээл нэмж олгохгүй байх үүргийг банкуудад өглөө
 
НЯГТАЛЪЯ: Ө.Өгөөмөрийн аав Ч.Өгөөдэйбаатар өөрийн нэрээ Ч.Өгөөдэй гэж танилцуулсан ба үүсгэн байгуулсан гэх “Хүннү роуд“ ХХК-ийнх нь үйл ажиллагаа зогссон төлөвтэй мөн охинтойгоо цуг “Өвөр гүнт хөгжил“ НҮТББ-ыг эзэмшдэг