Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанкны ерөнхийлөгч тэтгэрийн зээл нэмж олгохгүй байх үүргийг банкуудад өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж, нэмж тэтгэврийн зээл олгохгүй байх үүргийг арилжааны банкуудад өгсөн байна. Энэхүү шийдвэр нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

 

Он солигдох мөчид Ерөнхийлөгч Х.Баттулга ахмад настнуудынхаа тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргаж буйгаа хэлсэн бөгөөд Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулснаар ийм шийдэлд хүрч, ҮАБЗ санал нэгдсэн гэдгийг мэдэгдсэн.

Гэвч ҮАБЗ-ийн дагуу УИХ-ын гишүүн, Засгийн газар гэгчлэн хууль санаачлах эрхтэй этгээд төсөл боловсруулж, УИХ баталснаар биеллээ олох боломжтой. 

2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн дансны тоо 233,034 байна.

Иргэдэд НӨАТ-ын урамшууллыг улирал бүр буцаан олгоно
Иргэдэд НӨАТ-ын урамшууллыг улирал бүр буцаан олгоно
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.