Өнгөрөгч оны 12 дугаар сарын 18 -нд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, тус радио, телевизийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тэгвэл МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг зарлажээ.
Эргэн сануулахад, АТГ-аас МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг яллагдагчаар татаад байгаа билээ. Түүнтэй хамт МҮОНРТ-ийн Тамгын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Даваажавыг мөн яллагдагчаар татаад байгаа талаарх мэдээлэл ч бий.
Сануулахад, А.Бүрэнбаатар нь 2021 онд МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон байна.