Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн тарифт тооцох хөнгөлөлтийг баталсныг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Тус газрын мэдээлснээр Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар 2024 оны төсвийн тухай хуульд заасан экспортын нүүрсний тээвэрлэлтийн тодорхой хэсгийг төмөр замаар тээвэрлэхтэй холбогдуулан тээвэрлэгч байгууллагад олгох тарифыг уян хатан болгож байгаа юм байна. Мөн бусад тээврийн төрлүүдтэй өрсөлдөхүйц хөнгөлөлт үзүүлэн, зардлыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг чиглэл болгосон юм.