ХҮН намаас нийслэлийн төсвийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга,
"Нийслэлийн Засаг дарга ажил хэрэгч бус дарамтлагч арга барилыг НИТХ-д оруулж ирлээ. Х.Нямбаатар сөрөг хүчний төлөөлөгчдийг огт үндэслэлгүй гүтгэх, шантаажлах арга барилаар ажиллаж байна. НИТХ-ын төлөөлөгчдийг "Суруга Монгол" компанийн хэрэгтэй үндэслэлгүйгээр холбогдуулан гүтгэж байгаа нь Х.Нямбаатар дарангуйлагч, сүрдүүлэгч арга барилыг нийслэлд нэвтрүүлснийг зарласан үйл явдал гэж НИТХ дахь ХҮН намын бүлэг үзэж байна" гэв.