Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХҮН НАМ: Хотын дарга Х.Нямбаатар дээрээс гарсан шийдвэрийг иргэдэд тулгадаг захиргаадалтын арга барилыг сэргээж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 56 секунд

ХҮН намаас нийслэлийн төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"Нэгдүгээрт, Нийслэлийн Засаг дарга төсвийг өөрийн үзэмжээр, үр ашиггүй, дураараа зарцуулахыг зорьж байна. 2024 оны төсвийн тодотголд Сүхбаатарын талбай орчим болон хотын төвийн зам дагуух явган хүний чулуун хавтангуудыг хуулан авч байгалийн чулуугаар солих ажилд 45,6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.

Нийслэлийн гэр хороололд явган хүний, дугуйн зам барих шаардлага их байхад хотын төвийн замыг солино гэж байгаа нь төсвийн мөнгийг дураараа захиран зарцуулах боломжийг үүсгэн дундаас нь цавчаа хийдэг явган замын мафи үүсэхэд хүрнэ гэж үзэж байна.

Хоёрдугаарт, Нийслэлийн Засаг дарга төсвийн төслийг өргөн барихдаа холбогдох хуулиудыг уландаа гишгэж байна. Тэрбээр 2024.02.16-ний өдөр хуралдахаар товлогдсон НИТХ-ын нэгдсэн хуралдаанд хэлэлцэгдэх Нийслэлийн төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47,2-р заалтыг илт зөрчиж, хуралдаан эхлэхээс хэдхэн цагийн өмнө төсвийн төслийг өргөн барьсан нь хууль зөрчсөн.

Гуравдугаарт, Нийслэлийн Засаг дарга захиргаадалтыг богино хугацаанд эрчимтэй сэргээж байна. Шийдвэр гаргах үйл ажиллагаандаа иргэд болон талуудын саналыг авах, оролцоог хангаж ажиллахыг үл хайхарч гагцхүү УИХ-аар хууль батлуулах, ЗГ-аар шийдвэр гаргуулах замаар дээрээс гарсан шийдвэрийг иргэдэд тулгадаг захиргаадалтын арга барилыг сэргээж байна" хэмээв.

ШУУД: ХҮН намаас нийслэлийн төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
ШУУД: ХҮН намаас нийслэлийн төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
 
“Өвлийн идэш“ өргөтгөсөн худалдааг  Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулж байна
“Өвлийн идэш“ өргөтгөсөн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.