Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хорооны “Их-Ам” гэдэг газарт 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага энэ сарын 26-ны өдрийн 00.20 цагт иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 01.33 цаг очиход иргэн Б-ийн "Toyota Land Cruiser" загварын суудлын автомашин цасанд сууж, автомашиныг татан гаргах боломжгүй байсан тул орхиж, иргэдийг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн цагдаагийн эргүүл, цагдаагийн дэд ахлагч Б.Цэнгэлд хүлээлгэн өгсөн байна.
Мөн Орхон аймаг, Баян-Өндөр сум. Бүрэнбүст багийн төв автозам дагуу 3 зорчигчтой ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг энэ сарын 26-ны өдрийн 00.40 цагт хүлээн авч, 10 км замыг туулан 02:27 цагт очиход иргэн А-ын "Kia Boxer" загварын ачааны автомашин цасанд суусан байсныг 1 цаг 19 минут ажиллаж татан гаргажээ.