Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх тавдугаар сарын 15-ны дотор газар олголтын сонсголыг зохион байгуулах чиглэл өглөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

“Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвт нийтийн өргөдлийг долоо хоногийн хугацаанд 100167 иргэн дэмжсэн.

Үүнтэй холбогдуулан Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон бусад асуудлаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ахалж байна. Мөн Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэй байгуулж, анхны хуралдааныг хийв.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Сүүлийн 30 жилийн нийслэлийн замбараагүй газар олголт нь авлига хээл хахуультай холбогдож, нийгэмд олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Энэ асуудлыг өнөөдөр цэгцлэх цаг болсон. Тухайлбал, зөвхөн нэг иргэн 20-30 газар өмчилчихсөн тохиолдол цөөнгүй байна. Улаанбаатар хотод гэхэд 49, 72 ширхэг газар эзэмшиж буй аж ахуйн нэгж байна. Отог нэрээр улсын тусгай хамгаалалттай бүсэд хаус хороолол босгох нь хэвийн үзэгдэл болсон" гэдгийг онцоллоо.

Дэд ажлын хэсэг гуравдугаар сарын 15-ны дотор холбогдох мэдээллүүдийг нягталж, дүгнэлтийг УИХ-ын ажлын хэсэгт ирүүлнэ. Улсын Их Хурал тавдугаар сарын 15-ны дотор нээлттэй сонсголыг зохион байгуулах чиглэлийг өглөө.

Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар мөнгөн медаль хүртлээ
Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар мөнгөн медаль хүртлээ
 
“Өвлийн идэш“ өргөтгөсөн худалдааг  Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулж байна
“Өвлийн идэш“ өргөтгөсөн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.