Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар мөнгөн медаль хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 1 секунд

Ираны нийслэл Тегран хотод “Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох "World President's Cup" олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 17-21-нд боллоо.

VI удаагийн тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлага дор таван тамирчин тулалдсанаас эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий таван удаагийн аварга, Азийн АШТ-ий таван алтан медальт, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгө, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын мөнгөн медальт У.Сүрэнжав мөнгөн медаль хүртсэн байна.

Медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар “Парис-2024” зуны паралимпын наадмын эрхээ авсан билээ. Монголын баг тамирчид нийлбэр дүнгээр гуравдугаар байрт шалгарсан бол Н.Эрдэнэбаатарыг энэ тэмцээний шилдэг дасгалжуулагчаар шалгаруулжээ.

Шатрын өсвөр үеийнхний УАШТ-ий тов гарлаа
Шатрын өсвөр үеийнхний УАШТ-ий тов гарлаа
 
Дүнжингаравын ослоос болж амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэн 18.00 цагт Сүхбаатарын талбайд 1000 зул өргөнө
Дүнжингаравын ослоос болж амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэн 18.00 цагт Сүхбаатарын талбайд 1000 зул өргөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.