Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.1 мянган иргэн байдаг. Үүнээс 4 мянга гаруй нь Дархан-Уул аймагт оршин суудаг гэсэн албан ёсны статистик мэдээлэл 2019 онд гарчээ.
Дархан-Уул аймгийн прокурорын газраас тус аймагт оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд байгууллагын үйлчилгээг хүртээмжтэй, ил тод хүргэх нөхцөл, боломжийг бүрдүүлсэн байна.
Тухайлбал, дохионы хэл, брайл бичгийг ашиглан холбогдох хууль тогтоомжийн талаарх мэдээллийг бэлтгэн иргэдийг хүлээн авах хэсэгт байршуулан, байгууллагын орц, гарцад налуу зам гаргах зэрэг ажлыг зохион байгуулжээ.