Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗТХТ: Орон нутгийн чиглэлийн авто замуудын цасыг цэвэрлэж, давс цацах ажил хийгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто замын арчлалтын мэдээг ирүүллээ. Тодруулбал,

2024 оны 02-р сарын 21-ний өдрийн байдлаар нийт нутгаар цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Шуурхай ажлын хэсгүүд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна. Үүнд,

  • “Орхон АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А1002 дугаартай Эрдэнэт Булган чиглэлийн замын зорчих хэсгийн гулгаа үүссэн хэсгүүдэд давс цацах, мөсжсөн хэсгийг гараар цэвэрлэх ажлууд хийгдэж байна.
  • “Налайх АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А24 дугаартай Налайх Тэрэлж чиглэлийн пк 39-41км т Горхийн даваанд гараар давс үнс хайрган хольц цацах ажил хийгдэж байна. Үйлчилгээний машин-1 ИТА-1 Жолооч-1 Замчин-1 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
  • “Төв АЗЗА”ТӨХК-ийн хариуцдаг А25 дугаартай Өндөрдов Зуунмод Налайх чиглэлийн авто замын хөвөө болон зорчих хэсэгт шуурч тогтсон цасыг автогрейдерээр хусаж бодис цацав
  • “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0402 дугаартай Дархан Сүхбаатар чиглэлийн 308-312 км-т замын хөвөө шуудуунд дүүрч хунгарласан цасыг авто ачигчаар цэвэрлэх, шуурхай ажлын хэсгийнхэн байнгын бэлэн байдалд ажиллаж байна. 318-321-р км-т замын зорчих хэсэгт нягтарсан цасыг гараар цэвэрлэх зэрэг ажлууд хийгдэж байна.
  • “Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0301 дугаартай Улаанбаатар Арвайхээр чиглэлийн авто зам дагуу зорчих хэсэгт давс цацах ажил хийгдэж байна.
  • “Увс АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг A18 дугаартай Нөмрөг Сонгино Улаангом чиглэлд Улаангом талаас 47-55 км-т зорчих хэсэг дээр хунгарласан цасын хусаж цэвэрлэх ажил явагдаж байна.
Монголын Улаан Загалмай нийгэмлэг 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
Монголын Улаан Загалмай нийгэмлэг 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
 
Х.Баттулга П.Сайнзоригийг “ДИССЛЭВ“
Х.Баттулга П.Сайнзоригийг “ДИССЛЭВ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.