Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сөүл хотын залуу сайн дурын гишүүд Лантуун Дохио ТББ-ын “Ид шидийн орон“ 1,2-р төвд сайн дурын ажил зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 50 секунд

Улаанбаатар хотод томилогдон ажиллаж буй Сөүл хотын залуу сайн дурын гишүүд өнгөрсөн 2-р сарын 8-ны өдөр Лантуун Дохио ТББ-ын харьяа Ид шидийн орон 1, 2-р төвд хүүхдүүдийн суралцах орчинд дэмжлэг үзүүлэн сайн дурын ажил зохион байгууллаа.

Сөүл хотын 40 сайн дурын ажилтнууд Ид шидийн орон 1,2-р төвийн гадна орчин болон дотор танхимуудыг цэвэрлэх, тохижилтын ажилд хувь нэмэр оруулсан билээ.

Цаашид Лантуун Дохио ТББ-ын харьяанд хамтран ажилладаг Монгол сайн дурын гишүүдтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага судлах өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

Сануулахад:

◊ Сөүл хотын залуучуудын сайн дурын баг: Залуучуудын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төсөлд оролцох боломжоор хангах болон сайн дурын ажлаар дамжуулан глобал чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Сөүл хотын захиргаанаас сонгогдсон хилийн чанад дахь сайн дурын баг

◊ Сөүл хотын залуучуудын 1 дахь удаагийн сайн дурын баг: Сайн дурын баг нь “Уур амьсгалын өөрчлөлт” болон “Дэлхийн иргэний боловсрол” гэсэн 2 чиглэлд нийт 40 хүний бүрэлдэхүүнт баг бөгөөд Улаанбаатар хотын 5 боловсролын байгууллага (Үүнд: 60-р сургууль, МҮИС, Эм Ай Юү дээд сургууль , 23-р сургууль, Чингэлтэй Дүүргийн боловсролын хэлтэс)-д томилогдон нийт 3 сарын хугацаанд сайн дурын ажил хийж байна.

АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн талаарх 7 гомдол, мэдээллийг хянан шалгалаа
АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн талаарх 7 гомдол, мэдээллийг хянан шалгалаа
 
Р.Эрдэнэбүрэн: Би түгжрэлийн сайд биш. 20 минутын хот үндэсний хороог удирдаж байгаа учраас түгжрэлийн сайд гэж яриад байна
Р.Эрдэнэбүрэн: Би түгжрэлийн сайд биш. 20 минутын хот үндэсний хороог удирдаж байгаа учраас түгжрэлийн сайд гэж яриад байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.