Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн талаарх 7 гомдол, мэдээллийг хянан шалгалаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 40 секунд

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 2 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр “Хөдөө аж ахуйн корпораци”-ийн худалдан авах ажиллагаа болон гадаадын зээл тусамжаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, Сангийн яамны харьяа байгууллагууд болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2024 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээ, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тус тус дүн шинжилгээ хийв.

Түүнчлэн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын ажилтны ёс зүйн дүрэм, “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх, буцалтгүй олгох журам”-ыг хянаж, холбогдох саналуудыг тусгуулахаар хүргүүллээ.

Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн талаарх иргэн, байгууллагаас ирүүлсэн 7 гомдол, мэдээллийг хянан шалгаж, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар зэрэг байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний үр дүнтэй танилцав.

ОБЕГ: Орон сууцны зоорийн болон I давхарт шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдэд шалгалт хийхэд 3441 зөрчлийг илэрчээ
ОБЕГ: Орон сууцны зоорийн болон I давхарт шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдэд шалгалт хийхэд 3441 зөрчлийг илэрчээ
 
Б.Дэлгэрсайхан: Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам холболтын төсөл хэрэгжихгүй бол бусад төслүүд хэрэгжихэд ч хүндрэлтэй
Б.Дэлгэрсайхан: Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам холболтын төсөл хэрэгжихгүй бол бусад төслүүд хэрэгжихэд ч хүндрэлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.