Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батсуурь Дубайн лигт тоглохоор Арабын Нэгдсэн Эмират улсыг зорилоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 12 секунд

Монголын Волейболын холбооны үндэсний дээд лигийн тэмцээн өндөрлөөд байгаа билээ. Мөнгөн медаль хүртсэн "Шанх Транс" багийн тоглогч Баттөрийн Батсуурь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод тоглохоор болжээ. Түүний шал, тааз хэмээн нэрийддэг бэлтгэлийн үеэрх бичлэгүүдийг Монголын мянга, мянган хөгжөөн дэмжигчид төдийгүй дэлхий дахинд сошиалд дуулиан болж, олон зуун мянган үзсээр байгаа юм. Улмаар Б.Батсуурь өөрийн ур чадварыг дэлхийд хөгжилөөрөө тэргүүлэгч Дубай хотод толилуулах боломжтой болжээ. Тодруулбал,

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубайн 1-р Лигийн "SHABAB AL AHLI" багт Б.Батсуурь 3 сарын хугацаатай тоглохоор эх орноосоо хүлгийн жолоо залж буй нь энэ аж. Тэрбээр энэ тухайгаа шинийн 3-ны орой цахим хуудсаараа зарласан юм. Монгол Улсаас легионер тоглогчоор Т.Хангал, Г.Хандсүрэн, Б.Батсуурь нар тоглож, олон улсад Монгол волейболчдын онцлог, ур чадварыг үзүүлээд байна.

Эх сурвалж: Msports

Н.Өнөрцэцэг: Хэцүү газрын хорьж, хоригдож буй хүмүүс нь хүнлэг “дулаахан” байсан
Н.Өнөрцэцэг: Хэцүү газрын хорьж, хоригдож буй хүмүүс нь хүнлэг “дулаахан” байсан
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.