Битүүний өдөр буюу энэ сарын 9-ний өдөр Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллаж, гадуур шалгахаар болсон билээ. Тэгвэл Н.Өнөрцэцэг цагдан хоригдож байх үеийнхээ талаар цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрбээр,
"Хэцүү газрын хорьж, хоригдож буй хүмүүс нь хүнлэг “дулаахан” байсан. Хорих ангийн албан хаагчид чадах ядахаараа л сайн, муутай дотор ажиллаж, атгахан цалингаараа амьдралаа босгох гэж зүтгэцгээдэг.
Аль болох сэтгэлийн дэм хайрлаж, тэд минь хүнлэг уужуухан байв. Дээр нь тэнд хоригдож буй алдаж асгасан иргэд минь аль сайхнаараа хандаж байсан. Зөрөөд өнгөрсөн бүхэн Зариг Өнөрөө гэж дуу алдана, тэгсэн даруйдаа сэтгэлийн дэм өгнө.
Өөрөө зовж байж өөдөөс юу ч болоогүй мэт инээмсэглэж зарим нь гар барьж, гартаа барьсан шар торноосоо чихэр шоколад өгч сэтгэл дэвсэнэ.
Таны хэн нэгэн хайртай хүн чинь ямар нэгэн алдаа гаргасан байж болно. Тэр хүн тэндээ гэмээ ухаараад хөл нь дөнгөтэй шар махтайгаа хатаж та нарыгаа санаж шаналж буй ар гэрийнхэн нь тэднийгээ уучлаад эргээд оччихож байгаарай. Нүдээ бүлтийтэл, хамт хоригдож буй нэгийнхээ мэргийг төөртөл олон удаа мэргэлүүлээд түүндээ итгээд хүлээж байдаг юм шүү.
Монголчуудын амьдрал тэнд өрнөж байна, монголын нийгэм ямар байгааг тэндээс тольдож болно. Хайран сайхан залуус ялих шалихгүй зүйлээс болж тэр газрыг дүүргэжээ. Жаахан жаахан хөөрхөн хөвгүүд харагдах. Миний таны хүүгээс ялгаа юу байхав.
Цаг нь болохоор их зүйлийг хийнээ, алдаж асгасан ард түмнээсээ их олон зүйлийг харсан. Бүгдийг толгойдоо зурагласан, зүрхээрээ мэдэрсэн, гараараа барьсан, нүдээрээ харсан, одооноос цаасан дээр буулгаж хожмын бүтээлдээ ашигланаа.
Гадна талаас ямар олон иргэд Өнөрөөг нэхээвээ, уншаад л нулимс урсаад байна.
Та бүхнийхээ энэ их итгэлийг яадаг ч байсан алдахгүй ээ. Надад алдаа байсан уу, байсаан, хэтэрхий давилиун, нэг сэдэврүү улайрдаг, шийдэх гээд зүгээр л зүтгэчихдэг, шатдаг. Эргэж харсаан, эргэцүүлж бодсоон.
Сэтгүүлчийн хамгийн сайн шагнал магадгүй хэцүү нэртэй газар орох ч байж мэднэ гэж өөрийгөө зоригжуулж байлаа" гэжээ.