Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тавантолгой түлш“ ХХК “Бүтээн байгуулалт, инновацийн салбарын оны онцлох байгууллага”-аар шалгарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний үдэш болдог “Алтан сарнай” наадам 19 дэх жилдээ салбар салбарын шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн “Алтан сарнай” наадмын “Бүтээн байгуулалт, инновацийн салбарын оны онцлох байгууллага”-аар “Тавантолгой түлш” ХХК шалгарч "Алтан Сарнай- 2019" цомын эзэн боллоо.

Энэхүү цомыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Тавантолгой түлш” ХХК-ий ажилчдад гардуулан өгөв.. Өнгөрсөн хугацаанд олонд танигдсан нэр хүндтэй олон эрхэмд “Алтан сарнай” наадмын цомыг гардуулсан бөгөөд тэд өнөөдөр салбар салбартаа манлайлж байна.

Дашрамд, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос 2000 онд анх "АЛТАН САРНАЙ" наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Тухайн үед уг наадмыг залуусын дуу хоолой, үзэл бодлыг олон нийтэд хүргэх зорилгоор өдгөө Ерөнхий сайдын алба хашиж буй У.Хүрэлсүх санаачилж байсан юм. Харин өнөөдөр Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо улс орны өнцөг булан бүрт 70 мянга гаруй залуусыг нэгтгэсэн, үндэсний хэмжээний залуучуудын байгууллага болжээ.

Нийслэлчүүд төв талбайд шинэ оноо угтлаа
Нийслэлчүүд төв талбайд шинэ оноо угтлаа
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.