Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОРШИН СУУГЧИД: Бид 2 жолоочийг буруутай гэхээс илүүтэй мөрдөгдөж буй стандарт буруу байна гэсэн нэгдмэл байр суурьтай байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймэрт өртсөн 63 айлын орон сууцны оршин суугчдын төлөөлөл мэдээлэл хийлээ. Мөн Оршин суугчдын төлөөлөл нэгдэж зөвлөл байгуулсан талаар мэдээлсэн бөгөөд тэд,

"Оршин суугчдын зөвлөл хуралдаж зохион байгуулалтад орсон. Нийт 17 хүн хүсэлт гаргаж, чухал асуудлаа хэлэлцэж, энэ осол нь гамшиг мөн үү гэдгийг тодорхойлохоор УОК-руу бичиг илгээсэн. Мөн дүүргийн удирдлагууд маш сайн ажилласан.

2 жолоочийн хэн нь буруутай гэхээс илүүтэй манай улсад мөрдөгдөж буй стандарт буруу байна гэсэн нэгдмэл байр суурьтай байна" гэлээ.

Гал түймэрт өртсөн 63 айлаас одоогийн байдлаар 10 айл нь түрээсийн байраа олжээ
Гал түймэрт өртсөн 63 айлаас одоогийн байдлаар 10 айл нь түрээсийн байраа олжээ
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.