Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Цэрэнбат: Лу.Гантөмөртэй сонгуульд оролцвол ялагдана. Энэ бол тодорхой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

АН-ын гишүүд Хөрөнгө оруулалтын хуулийг дэмжиж буйгаа илэрхийлж, Лу.Гантөмөрийг огцруулахыг шаардаж мэдээлэл хийсэн. Энэ үеэр АН-ын ҮБХ-ны гишүүн А.Цэрэнбат дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр,

"Лу.Гантөмөр, Х.Баттулга гэдэг хүмүүс одоо боль. Сүүлийн 30 жил улс төрд 3, 4 сонгогдчихсон, сайд хийчихсэн хангалттай энэ улсыг тонон дээрэмдчихсэн нүүрсний хулгай бүх юмтай холбоотой муу нэртэй хүмүүс. Би бол үүнийг хувийн эрх ашиг гэж харж байгаа. АН-ын улс төрийн шийдвэр гаргадаг байгууллагууд ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа.

Аз болж бүлэг 3 хоног завсарлага авч хуралдъя гэж байна. Бүлэг дэмжих байр суурьтай байх байх. Тиймээс ийм хариуцлагагүй шийдвэр гаргаад байгаа АН-ын удирдлагыг цаашид огцруулах ёстой. Лу.Гантөмөртэй сонгуульд оролцвол ялагдана. Энэ бол тодорхой" хэмээсэн юм.

МУ-ын 109 хуульд цахим харилцааг зохицуулсан өөрчлөлт орлоо
МУ-ын 109 хуульд цахим харилцааг зохицуулсан өөрчлөлт орлоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.