Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТҮТ: RFID наалтыг АТҮТ-ийн оношлогоо, бүртгэлийн цэгүүдээр үнэ төлбөргүй наана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

АТҮТ-өөс иргэдийн дунд асуулт үүсгээд буй автомашины оношлогоо болон RFID наалтын талаарх мэдээллийг өглөө. Тодруулбал,

"Автомашины оношлогооны хүчинтэй хугацаа 1 жил байдаг бөгөөд өнгөрсөн жил орсон хугацаандаа энэ ондоо багтаж орох боломжтой. Мөн тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа нь нь улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран эхний 5 сард хуваарилсан байдаг. Үүнд,

  • 1 болон 6-аар төгссөн бол 1 сард
  • 2 болон 7-оор төгссөн бол 2 сард
  • 3 болон 8-аар төгссөн бол 3 сард
  • 4 болон 9-өөр төгссөн бол 4 сард
  • 5 болон 0-ээр төгссөн бол 5 сард татвараа төлөх ёстой.

Торгуулийн хувьд Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2024 оны 01 сарын 01-нээс эхлэн ногдуулсан татварыг 14 хоногтоо багтаан төлбөл 50 хувь хөнгөрүүлэх, 14 хоногоос хэтэрвэл 50 хувь нэмэгдүүлэхээр заасан.

Түүнчлэн RFID наалтын хувьд ямар нэгэн төлбөр хураамжгүй, Автотээврийн Үндэсний Төв-ийн оношлогоо, бүртгэлийн бүх цэгүүдэд нааж байгаа. Энэхүү наалт нь тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар, марк төрөл, өнгө, өмчлөгчийн утасны дугаар болон оношлогоо, татвар, торгууль, даатгал гэсэн ерөнхий мэдээллийг агуулсан, уулзвар гарцууд дээр суурилуулсан камерт уншихдаа зөрчилтэй эсэх мэдээллийг тодорхойлон дамжуулах ТАГ юм.

Тиймээс иргэд та бүхэн 2-4 цаг оочерлох шаардлагагүй бөгөөд банкныхаа апп ашиглан татвар торгуулиа төлж, оношлогооны хугацаа нь дууссан бол оношлогоондоо орсны дараа оочер дараалал багатай өөрт аль ойрхон цэг дээр очоод RFID наалгах бүрэн боломжтой юм" гэлээ.

Б.Пүрэвдорж: Засгийн газар миний санаачилсан хуулийг гажуудуулсан. 140 тэрбум төгрөг ахмадуудад очих байтал 20.6 тэрбум төгрөг очсон
Б.Пүрэвдорж: Засгийн газар миний санаачилсан хуулийг гажуудуулсан. 140 тэрбум төгрөг ахмадуудад очих байтал 20.6 тэрбум төгрөг очсон
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.