Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хайр түгээе“ аян эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 45 секунд

Бид бүхний дунд хэдийн танил болсон “Milka”, “Alpen Gold”, “Oreo”, “Барни’, “Dirol” зэрэг дэлхийн томоохон брэндийн бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчдэд албан ёсоор хүргэдэг “Си-Би-Эйч Кэйр” компани болон сошиал контентуудаараа олонд танигдсан “Aimar Sanaa”-гийн хамт олон нэгдэж “ХАЙР ТҮГЭЭЕ” хэмээх сайн үйлсийн аяныг 12-р сарын 1-нээс эхлүүлжээ.

Амтат зүйлсээр баялаг “Санта”, “Гацуурхан” шинэ жилийн бэлгийн багцууд худалдан авалт бүрээс 5 хувийг хандив болгон цуглуулж “Өргөө” амаржих газар болон “Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II эмнэлэг”-т сүүлийн үеийн дэвшилтэт “XHZ-200” нярайн шарлагын аппаратыг бэлэглэхээр болсон байна.

ЯАГААД НЯРАЙН ШАРЛАГЫН АППАРАТ ГЭЖ?

Дэлхий даяар жил бүр 100 мянган төрөлт тутамд 1300-1500 хүүхэд шарлалтын улмаас энддэг. Манай улсын хувьд ч 100 мянган төрөлтөд тохиолдох шарлалтын хувь олон улсын дундажтай ижил хэмжээнд байдаг гэсэн тоон үзүүлэлт бий.

Нярайн шарлалтыг ерөнхийд нь хүндрэлгүй (физиологийн шарлалт) болон хүндрэлтэй (эмгэг шарлалт) гэж хоёр ангилдаг. Хүндрэлгүй шарлалт нь ямар нэгэн эмчилгээ шаардагдахгүйгээр 2-3 долоо хоногийн дотор өөрөө арилдаг бол хүндрэлтэй шарлалт нь заавал эмчилгээ хийгдэх шаардлагатай, эмчилгээ хийгдээгүй тохиолдолд нярайд төрөл бүрийн өвчин эмгэг үүсэх төдийгүй амь нас нь эндэх хүртэл эрсдэлтэй юм.

Тийм учраас нярайн шарлалтыг эрт оношилж, зохих эмчилгээг хийж тэдний эрүүл мэндийг хамгаалахын тулд эмнэлгийн нөхцөлд нэн хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжийг хандивлахаар болсон аж.

“XHZ-200” НЯРАЙН ШАРЛАГЫН АППАРАТЫН ХУВЬД:

Тус шарлагын аппарат нь Монгол улсад 30 орчим ширхэг орж ирсэн байдгаас “Өргөө” амаржих эмнэлэгт ердөө ганцхан ширхэг, Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II эмнэлэгт огт байдаггүй байна.

“Bilisphere 360” аппарат нь:

  • Шарлалттай нярайг бүх талаас нь жигд шарж эмчилдэг
  • Эмчилгээний үр дүн маш өндөр
  • Нярайн шарлалтыг 3-5 цагийн дотор бууруулдаг гэх мэтчилэн маш олон давуу талуудтай юм.

Та бүхэн энхрий бяцхан үрстээ эдгээр хайр шингэсэн бэлгүүдээс бэлэглэж “ХАЙР ТҮГЭЭЕ” аянд нэгдээрэй. Таны авсан бэлэг бүр бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэх болно.

Т.Доржханд: Орон нутаг эзгүйрч байна. Үр дүнд нь хотын зам түгжрэлтэй, агаар нь бохирдолтой болсон
Т.Доржханд: Орон нутаг эзгүйрч байна. Үр дүнд нь хотын зам түгжрэлтэй, агаар нь бохирдолтой болсон
 
ПАРИС-2024: О.Есүгэн эхний тулаанаа 18.36 цагаас Колумбын тамирчинтай хийнэ
ПАРИС-2024: О.Есүгэн эхний тулаанаа 18.36 цагаас Колумбын тамирчинтай хийнэ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц