Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Орон нутаг эзгүйрч байна. Үр дүнд нь хотын зам түгжрэлтэй, агаар нь бохирдолтой болсон

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

ХҮН намд ардчилсан үзэлтэй шинэ гишүүд элсэж, үнэмлэхээ гардан авлаа. Энэ үеэр тус намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

"Нийт сумд 2000 орчим хүнтэй байна. Тэнд ямар нэг бизнес эрхлэх боломж алга. Тэд аймгийн төвийг зорьж байгаа бол аймгийн төвийн иргэд нь Улаанбаатарт ирж байна. Харин хотын иргэд гадаадыг зорих болсон. Үр дүнд нь орон нутаг эзгүйрч, Улаанбаатарын зам нь түгжрэлтэй, агаар нь бохирдолтой боллоо. Өөрөөр хэлбэл, хот ачааллаа дийлэхээ больсон" гэв.

Т.Тумбиш: Цахилгаан машины хэрэглээг дэмжиж, цэнэглэдэг газруудын тоог нэмж өгмөөр байна
Т.Тумбиш: Цахилгаан машины хэрэглээг дэмжиж, цэнэглэдэг газруудын тоог нэмж өгмөөр байна
 
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.