Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө, маргаашдаа цас орж, цасан шуурга секундэд 14-16 метр хүрч шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Хур тунадас орох газрууд,

  • 13-14-нд шилжих шөнө Увс, Баян-Өлгийн нутаг, Ховд, Алтайн хойд, Завханы зүүн хэсгээр,
  • 14-нд Завхан, Архангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөлийн өмнө хэсгээр,
  • 14-15-нд шилжих шөнө Архангайн зүүн, Булганы өмнө, Өвөрхангайн хойд хэсэг, Дархан, Сэлэнгэ, Төв, Дундговийн нутгаар,
  • 15-нд Төв аймгийн зүүн, Дорноговийн хойд, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
  • Салхи 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
“Хууртахгүй бол АЛДАХГҮЙ” аян эхэллээ
“Хууртахгүй бол АЛДАХГҮЙ” аян эхэллээ
 
Өнгөрөгч онд 92 мянган жуулчинд цахимаар виз олгожээ
Өнгөрөгч онд 92 мянган жуулчинд цахимаар виз олгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.