Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батдаваа: Статистикийн байгууллага хурдтай, үнэн зөв мэдээлэл хүргэж байж бодлого гаргагчид зохистой шийдвэр гаргана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 16 секунд

Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа ҮСХ-ны үйл ажиллагаатай холбогдуулан дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "Манай байгууллагын давуу тал бол бодлого тал руу илүү чиглэсэн. Арга, аргачлал нь байнга өөрчлөгдөж байдаг, хурдтай ажиллахыг шаарддаг. Тухайн статистик үзүүлэлтэд ямар сул тал байж болох вэ гэдгийг харж, хэрэглэгчдэд хэр хүртээмжтэй байлгах вэ гэдэгт илүү анхаарч байна.

Манайд бүх салбарын маш их тоо цуглардаг. Үүнийг илүү хөгжүүлснээр ирээдүйд хамгийн үнэ цэнтэй салбар болох өгөгдөл, датан дээр ажиллах боломжийг бүрдүүлэх гол байгууллага болох юм. Энэ чиглэл рүү залж чиглүүлж, хүний нөөцөө чадавхжуулснаар асар их ирээдүй биднийг хүлээж байна. Хамт олон маань тогтвор, суурьшилтай олон жил ажилласан сайн баг. 10 жилийн дараа манай баг хамт олны хүний нөөцийн чадавх ямар байх вэ гэдэгт одооноос л анхаарах ёстой. 10 жилийн дараа цахим ертөнц илүү хөгжиж маш их өгөгдөл дээр ажилладаг болно. Статистикийн байгууллага хурдтай, үнэн зөв мэдээлэл хүргэж байж бодлого гаргагчид зохистой шийдвэр гаргана.

“The Economist” сэтгүүлд аливаа шийдвэрийг хурдан хугацаанд гаргахын давуу болон сул талыг дурдсан байсан. Шийдвэр цаг алдахгүй гаргах нь 1000, 1000 хүний ажлын байрыг хадгалж чаддаг юм байна. Харин шийдвэр гаргахад судалгаа бүхий тоон мэдээлэл шаардлагатай. Тэр тоон мэдээлэл нь удаж гараад байвал 1000, 1000 хүний ажлын байр хадгалагдаж чадахгүй. Үүнийг хөгжүүлэхийн тулд хурдтай боловсруулж чаддаг, их өгөгдөл дээр ажилладаг, өөрийгөө хөгжүүлэх чадвартай, хэлний мэдлэгтэй боловсон хүчний асуудал яригдаж байгаа юм. Ажлын байрны туршлага гэдэг бол маш үнэ цэнтэй зүйл. ҮСХ-нд 3-5 жил ажиллаад өөр ажил руу шилжихэд ажлын маш их туршлагатай болно. Нийгэм хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ үед ажилтнууд нэг газраа 10, 20 жил ажиллах соёл удахгүй халагдах байх. Бүтээмжтэй ажиллаад, өөрийгөө хөгжүүлээд явах орчныг бий болгох нь хамгийн боломжтой хувилбар юм болов уу гэж харж байгаа.

Хүн нэг их сургууль төгсөөд л болчихлоо гэж бодож болохгүй. Бүх зүйл маш хурдан өөрчлөгдөж байна. Хөдөлмөрийн зах зээлд яавал үнэ цэнтэй, өрсөлдөх чадвартай байх вэ гэдэг нь чухал.

Сургууль төгсөөд болчихлоо, дарга болоод болчихлоо гээд явбал нэг л мэдэхэд хоцрогдоод байгууллагынхаа шаардлагыг ч хангахгүй, хөдөлмөрийн зах зээлээс арчигдах вий гэхээс хамгийн их айдаг даа" гэв.

Нийслэлд орон сууцны үнэ өнгөрсөн оноос 10.9 хувиар өсчээ
Нийслэлд орон сууцны үнэ өнгөрсөн оноос 10.9 хувиар өсчээ
 
Менингококкт халдвар илэрсэн сургууль цэцэрлэгийг цахимд шилжүүлжээ
Менингококкт халдвар илэрсэн сургууль цэцэрлэгийг цахимд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.