Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дорноговь аймагт хувь таксинуудыг бүртгэлжүүлж, таксинд суух, суусан тохиолдолд хүүхдийн мэдээлэл эцэг эхийн гар утсанд очдог болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин бусдын гарт амиа алдсан хэрэг өнгөрсөн сарын 6-нд гарсан. Тодруулбал, өглөө хичээлдээ явахаар таксинд суусан охин таксины жолоочийн гарт харамсалтайгаар амиа алдсан юм.

Тиймээс тус аймгийн Авто тээврийн төв, UBcab-тай хамтраад такси үйлчилгээг бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлсэн байна. Энэ талаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ч.Ганзориг "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Аймгийн Авто тээврийн төв, UBcab-тай хамтраад такси үйлчилгээг бүртгэлжүүлэх ажил эхэлсэн. Одоогоор такси үйлчилгээнд явдаг 200 орчим тээврийн хэрэгслийг бүртгэлд оруулаад байна. Орон нутаг дотор таксинд явдаг жолооч нарыг UBcab-д нэгтгэсэн.

Ингэснээр найдвартай баталгаатай таксинд суух, суусан тохиолдолд хүүхдийн мэдээлэл эцэг эхийн гар утсанд ирдэг байдлаар зохицуулж байна. Такси үйлчилгээний таних тэмдэггүй машин үйлчилгээнд явахыг хориглож байна.

Үүнээс гадна бүх сургуулийн орчинд утасгүй интернэт байрлуулсан. Хүүхдүүд фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд орох боломжгүй. Зөвхөн тэндээс мэдээлэл авах, ар гэрийнх нь эцэг эх нь хүүхдээ хаана яваа байршлыг хянах боломжтой. Энэ ажил нэлээд үр дүнтэй байгаа" гэжээ.

Г.Занданшатар: Ард иргэдийн амжиргаанд үнийн өсөлт хүндээр тусч байна. Үүнийг Сангийн сайд яагаад ойлгодоггүй юм бэ
Г.Занданшатар: Ард иргэдийн амжиргаанд үнийн өсөлт хүндээр тусч байна. Үүнийг Сангийн сайд яагаад ойлгодоггүй юм бэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.