Нийслэлийн эрүүл мэндийн газраас уламжлал болгон зохион байгуулдаг "Сайн туршлага 2023" арга хэмжээнд СХДЭМТ болон ӨЭМТ амжилт бүтээл дүүрэн оролцлоо.
Шинээр нэвтрүүлсэн оношилгоо технологийн хэрэгжилтийн үр дүн номинацид Поликлиникийн Ураг эмэгтэйчүүдийн эхоны их эмч Г.Цолмон Дауны хам шинжийн нийлмэл илрүүлэг, Пре Эклампси үүсэх эрсдэлийг умайн артерийн Pi индексээр үнэлэх нь бүтээлээр ТЭРГҮҮН байр эзэлжээ.
Өөрсдийн бүтээлч санаачилгаар хийсэн оюуны шилдэг бүтээлүүд номинацид ЯТЭЭТ-ийн Аргазүйч сувилагч Б.Наранцэцэг Сувилагч нарт зориулсан гарын авлага бүтээлээр ТЭРГҮҮН байрыг тус тус эзэллэж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулжээ.
БуянтМанал ӨЭМТ-ийн ISSUU эмнэлзүйн цахим удирдамж бүтээлүүд шилдэг 25-д шалгарч гэрчилгээг гардан авч амжилтаар дүүрэн оролцлоо.