Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Hi Sainuu” дугуй түрээслэгчид цэнэглэлт хийсэн мөнгөө буцааж авах асуудлаар цагдаагийн байгууллагад хандана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

"Hi Sainuu" ХХК дугуй түрээсийн үйлчилгээгээ түр зогсоож буйгаа өчигдөр мэдэгдсэн. Эл мэдэгдэлтэй зэрэгцэн тус компанийн 15 мянган дагагчтай пэйж хуудас дээрх бүх мэдээлэл устаж, ажиллагаагүй болсон нь хэрэглэгчдийнх нь бухимдлыг төрүүлээд байна.

Үйл ажиллагаагаа түр зогсоох тухай олон нийтэд мэдэгдэхдээ, цэнэглэлт хийсэн хүмүүс мөнгөө хэрхэн буцааж авах талаар заавар, зөвлөмж өгч тайлбар хийгээгүй нь ийнхүү бухимдал үүсэхэд хүргээд байгаа юм.

Тодруулж хэлбэл, холбоо барих утас нь хариу өгөхгүй, пэйж хуудас нь ажиллахаа больж тус компанийнхантай холбогдох ямар ч боломжгүй болсон байна. Үүнтэй холбоотойгоор үйлчилгээ авахаар дансаа цэнэглэсэн байсан иргэд цэнэглэлт хийсэн мөнгө өө хэрхэн яаж, буцааж авах тухайгаа хэрэглэгчдийн группэд нийтэлж, хамтарч цагдаад хандаж, хохирлоо барагдуулах хүсэлт гаргах тухайгаа ч хэлэлцээд амжсан байна.

Дашрамд сонирхуулахад, "Hi Sainuu" ХХК-ийнхан 1000 дугуй үйлчилгээнд гаргасан ч сар хүрэхгүй хугацаанд 500 нь эвдэрч, ашиглалтаас гарсан тухай мэдэгдэж байсан юм.

Шадар сайд С.Амарсайхан: Нийслэлд үнэртэж буй асуудлыг тодруулахаар Дүнжингарав орчимд хяналт тавьж байна
Шадар сайд С.Амарсайхан: Нийслэлд үнэртэж буй асуудлыг тодруулахаар Дүнжингарав орчимд хяналт тавьж байна
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц