ХЗБХ хуралдаж байна. Хуралдаанд ХЗБХ-ны даргад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг нэр дэвшүүлж буйгаа танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар сүүлийн үед нийгмийн цочирдуулаад буй хүүхэд хамгааллын асуудалд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Хүүхдийн асуудал бол чухал асуудлуудын нэг байсан. Гэвч харамсалтай нь тэсрэлттэй асуудал гарч байж, нийгмээрээ анхаарч байна. Тиймээс ялын бодлогыг чангатгаад л зогсохгүй, маш өргөн хүрээнд судалгаа хийж байж, шийднэ. Хүнд асуудалд хялбар шийдэх хайх гээд байгаа тул сэтгэлийн хөдлөлөөр шийдэж болохгүй" гэлээ.