Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Сураггүй алга болсон иргэнийг 18 дахь өдрөө эрэн хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар есдүгээр сарын 24-ний өдрийн 19:00 цагийн орчим 4 хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг Сайхан сумын Сум дундын Цагдаагийн хэлтсээс есдүгээр сарын 29-ний өдрийн 12:40 цагт ОБГ хүлээн авсан байна.

Ийнхүү эрэн хайх ажиллагааг мөн өдрөөс аравдугаар сарын 01-ний өдрийг дуустал зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон бөгөөд ар гэрээс нь дахин эрэн хайх ажиллагаа явуулах тухай хүсэлтийг аравдугаар сарын 05-ны өдөр өгсөн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран иргэн Э/61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг аравдугаар сарын 10-ны өдрийн 08:10 цагаас 18:30 цаг хүртэл Номгон багийн “Дэрст булан” гэдэг газраас “Загасчдын тохой” гэдэг газар хүртэл 37 км-т “Орхон” голын усаар завиар, “Дэрст булан” гэдэг газарт 6 км-ын тойрогт явганаар, дроноор 3 км-ын тойрогт агаараас тандалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй. Тиймээс аравдугаар сарын 11-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Тус иргэн алга болоод 18 хонож буй юм.

Хүүхдийн эрхийг хангах асуудлаар нээлттэй сонсгол хийж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ахална
Хүүхдийн эрхийг хангах асуудлаар нээлттэй сонсгол хийж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ахална
 
МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогджээ
МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.