Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянхошууны Хөтлийг Хилчин хотхонтой холбосон авто зам хийгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 11 дүгээр хороодыг холбосон Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянхошууны авто замаас Гүнжийн нуур, 105 дугаар сургууль, 127 дугаар цэцэрлэг, Хувьсгалчдын гудамжны авто зам хүртэл 2.5 км зам шинээр ашиглалтад орлоо. Энэ зам ашиглалтад орсноор Баянхошууны Жанцан, тойргийн авто замын хөдөлгөөний аюулгүй байдал, түгжрэл, ачааллыг бууруулж байгаа юм.

Тус авто зам нь Баянхошууны хөтөл Хилчин хотхонтой холбогдож байгаагаараа онцлог юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн баянхошууны 11 дүгээр хорооны 112-р авто замаас 7-р хорооны баянхошууны 15-р авто замтай шууд холбогдож байгаа бөгөөд дүүргийн ЗДТГ, 21-р хороолол, ханийн мартериал орох иргэд товч замаар зорчих боломж бүрдэж байна.

ЦЕГ: Автомашин хулгайлаад зугтсан насанд хүрээгүй хүүхдийг олж тогтоолоо
ЦЕГ: Автомашин хулгайлаад зугтсан насанд хүрээгүй хүүхдийг олж тогтоолоо
 
ПАРИС 2024: Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо
ПАРИС 2024: Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц