Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Автомашин хулгайлаад зугтсан насанд хүрээгүй хүүхдийг олж тогтоолоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Цагдаагийн байгууллагад 10 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гаднаас “Автомашин алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, иргэн “Г”-н эзэмшлийн Тоёота маркийн автомашиныг насанд хүрээгүй “Б” гэгч нь хулгайлан зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

Иймд эцэг эх, асран хамгаалагч, тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн насанд хүрээгүй хүүхдэд болон бусдад жолоо шилжүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийг камерын хяналттай баталгаатай авто зогсоол, гараашид байрлуулах зэргээр урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна
Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.