Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа төв цэвэрлэх байгууламжийн барилгын гүйцэтгэл 80 хувьтай байна. “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн хөрөнгийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэж, хэрэгжүүлэхээр болж, ажил эхэлсэн бөгөөд барилга угсралтын явцыг энэ онд 85 хувьд, тоног төхөөрөмжийн татан авалтыг 60 хувьд хүргэхээр төлөвлөсөн.

Мөн барилгын бүтээцийн ажил дууссан байгууламжуудад битүүмжийн гидравлик туршилтыг хийж эхлээд байгаа аж.

Төслийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 250.000м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэж цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой бөгөөд төслийн барилга угсралтын ажлыг 36 сард дуусгаж, стандартын дагуу 1,6 жил гүйцэтгэгч компани туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг хийх ба төслийг 2024 онд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн.

ШУУРХАЙ: ХЗБХ-ны даргад Д.Цогтбаатарыг нэр дэвшүүллээ
ШУУРХАЙ: ХЗБХ-ны даргад Д.Цогтбаатарыг нэр дэвшүүллээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц