Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЗХ-ны тэргүүнд Лу.Гантөмөр М.Амгаланбаатарыг, “Женко“ Б.Ган-Очирыг, “Шонхор“-ынхон Н.Болдбаатар тэргүүтэй залуучуудыг СОЙНО

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 40 секунд
Зургийг UBN.MN

Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээ саяхан сонгосон АН-ынхан дараагийн томилгоондоо бэлдээд эхэлжээ. Залуучуудын байгууллага болох Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнийг тун удахгүй тодруулахаар ажиллаж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэд хэдэн залуучууд гол өрсөлдөөнд орох магадлалтай байгаа. Тодруулбал Морьтон фракцын М.Амгаланбаатар, Шонхороос Н.Болдбаатар, Морьтонгоос Б.Ган-Очир, Open клубийн Б.Батзаяа, Үндэсний жигүүрээс Л.Ганхөлөг, Жи блокоос Б.Даваасүрэн, Хийморь клубийн Ө.Сэрсэндэмид зэрэг залуус нэр дэвших төлөвлөгөөтэй байгаа аж.

М.Амгаланбаатарын хувьд өнгөрсөн намын даргын сонгуулиар тодорхой үүрэгтэй гүйцэтгэж сайн ажилласан учраас Лу.Гантөмөр талаас дэмжлэгтэй байгаа хэмээн намынхан нь ярьж буй бөгөөд АЗХ-нд С.Эрдэнэболдын генсекээр ажиллаж байсан юм. Тэгвэл Н.Болдбаатарыг “Шонхор” фракц зүтгүүлж буй. Нам нь талцаж хуваагдаж явах үед С.Эрдэнэ талаас АЗХ-ны тэргүүнээр сонгогдож байсан. Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн намын дарга юм. Мэдээж түүнийг хүчтэй дэмжих магадлалтай хүн нь С.Эрдэнэ, “Шонхор”-ынхон. Тэгвэл Морьтон фракцын Б.Ган-Очирын хувьд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаас дэмжлэг ихтэй явж ирсэн бөгөөд УИХ-д сойж буй залуучуудынх нь нэг гэж нам дотроо яригдах болсон. Тиймээс ч түүнийг энэ удаагийн АЗХ-ны сонгуульд экс Ерөнхийлөгч дөмөгхөн зүтгүүлэх бололтой.

“Open” клубийн Б.Батзаяаг АЗХ-ны хуучин дарга С.Эрдэнэболд дэмжиж буй бол АЗХ-ны дэд даргаар С.Эрдэнийн үед ажиллаж байсан Б.Даваасүрэн, Л.Ганхөлөг зэрэг залуус ширүүхэн үзэх бололтой. Ямартаа ч уламжлал ёсоор АН дотор энэ цаг үед хүчтэй нэгдэл үүсгээд буй С.Эрдэнэ, Х.Баттулга тэргүүтэй фракцынхан дахиад нэг удаа сандал суудлын төлөө ийнхүү тулах гэж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ардчилсан залуучуудын холбооны тэргүүний суудалд намын дарга Лу.Гантөмөртэй тохироо хийсэн М.Амгаланбаатар илүү магадлалтай байгаа аж. Мэдээж түүнтэй хүчтэй өрсөлдөөн үзүүлэх хүмүүс бол С.Эрдэнэ талаас зүтгэж буй Б.Болдбаатар болон Х.Баттулга талаас явж буй Б.Ган-Очир нар ажээ.

Ардчилсан залуучуудын холбооны хурал энэ сарын сүүлээр болох бөгөөд энэ өдрүүдэд АН-ын анхан, дунд шатны намын хороо ротаци хийж байгаа ажээ.

Г.Лхагвадорж

“Баянзүрх” марафон зохион байгуулагдлаа
“Баянзүрх” марафон зохион байгуулагдлаа
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.