Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Баянзүрх” марафон зохион байгуулагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Баянзүрх дүүргийн хэмжээнд зохион байгуулагдсан марафоны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Нийт 500 гаруй тамирчин оролцсоноос 18-35 нас 10,8 км, 36-45 нас 8,4 км, 46-аас дээш нас 5,2 км гэсэн гурван ангиллаар өрсөлдсөн юм.

Баянзүрх дүүрэгт 2020 оноос хойш гурван жилийн хугацаанд гэр хорооллын гудамж, туслах автозамуудыг холбох чиглэлд хэвтээ тэнхлэгийн 11,9 км, босоо тэнхлэгийн 18,5 км нийт 30,4 км авто зам шинээр хийгдсэн. Үүний нэг хэсэг зүүн бүсийн хороодын нутаг дэвсгэр буюу Хужирбулан-Улиастай чиглэлийн автозамын нээлтийг тохиолдуулан “Баянзүрх Марафон”-ыг зохион байгуулснаараа онцлогтой.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс нар оролцсон бөгөөд эрүүл амьдралын үндэс нь идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдгийг уриалан иргэдтэйгээ хамт гүйсэн юм.

“Баянзүрх” марафонд дүүргийн иргэдээс гадна олон улсын тамирчид марафонд оролцож өрсөлдөөнийг улам ч сонирхолтой болголоо. Өргөн цар хүрээг хамарсан тэмцээнийг цаашид уламжлан болгон зохион байгуулахаар болсон юм.

Марафоны үеэр Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгал, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийнхэн нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулж төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулж зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан юм.

Мөн залууст зориулсан Open mic, асуулт хариултын тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд Street food ажиллаж иргэдийг амттай хоолоор дайлсан юм.

ҮЙЛ ЯВДАЛ: Байнгын хороод хуралдана
ҮЙЛ ЯВДАЛ: Байнгын хороод хуралдана
 
ШҮҮХ: “Гацуурт“-ын Л.Чинбатыг ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 сарын хугацаанд хориглолоо
ШҮҮХ: “Гацуурт“-ын Л.Чинбатыг ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 сарын хугацаанд хориглолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.