Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХАНЖОУ 2022: М.Лхагвагэрэл алтан медалийн төлөө барилдана

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 7 секунд

Эрэгтэй чөлөөт бөхийн 125 кг-д барилдаж буй М.Лхагвагэрэл аваргын төлөө шалгарч үлдлээ. Манай тамирчин Киргизийн Ааил Лазаревыг 6:0-ээр, хагас шигшээд Узбекистаны Хассанбой Рахимовыг 2:0--ээр илүүрхэж, алтын төлөө олимпын хүрэл, дэлхийн аварга Ираны бөх Амир Хоссейн Зайртай барилдахаар боллоо.

Эрэгтэйчүүдийн 86 кг-д Б.Бат-Эрдэнэ Камбожийн Вути Хенг, БНХАУ-ын Сүнь Ци Яог тус тус оноогоор цэвэр ялж, хагас шигшээд Ираны Хассан Язданичаратид ялагдсанаар ХҮРЭЛ медалийн төлөө барилдана.

Эрэгтэйчүүдийн 97 кг-д Г.Ганхуягтай эхний тойрогт Вьетнамын Лам Ван Нгог барилдах байсан ч гарч ирээгүй тул шууд манай тамирчинг ялсанд тооцов. Улмаар хагас шигшээд Ираны Можтаба Голейжид 2:4-өөр дийлдсэн ч дагах барилдаанд Узбекистаны Магомед Ибрагимовыг оноогоор цэвэр ялснаар хүрлийн төлөө Казахстаны Алишер Ергалитай хүч үзэхээр таарав.

Финалын барилдаан 17.00 цагаас эхэлнэ.

“Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдаг асуудал хэрээс хэтэрлээ. Ялын бодлогыг нь чангаруулна“
“Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдаг асуудал хэрээс хэтэрлээ. Ялын бодлогыг нь чангаруулна“
 
Онцгой байдлын алба хаагчдад төрийн дээд одон, медаль хүртээлээ
Онцгой байдлын алба хаагчдад төрийн дээд одон, медаль хүртээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.