Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ: Сугалаанаас 43 мянга гаруй хүн азтан боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Өчигдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжууллаа. Энэ удаагийн тохиролд 2023 оны 08 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 43 204 893 баримт хамрагджээ.

-8 орон таарсан 2,
-7 орон таарсан 2,
-6 орон таарсан 40,
-5 орон таарсан 393,
-4 орон таарсан 3853,
-3 орон таарсан 38984 баримт тохиролд таарч азтан боллоо.

Шинэчилэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.

С.Эрдэнэ: Х.Баттулга улс төрийн зорилготой хэрэг захиалдаг нь үнэн
С.Эрдэнэ: Х.Баттулга улс төрийн зорилготой хэрэг захиалдаг нь үнэн
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.