Нийтийн тээврийн шинэ чиглэл нэмэгдлээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн замын хөдөлгөөний ачаалал, нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн эрэлт судалгаанд үндэслэн Ч:77 “НИСЭХ-ЯАРМАГ-120 МЯНГАТ”- чиглэлийг өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд явуулж эхэллээ. Тус чиглэлд 10 автобус иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
Мөн Ч:56 “АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР-БУЯНТ-УХАА 2 ХОРООЛОЛ-120 МЯНГАТ” чиглэлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр 5 автобусыг нэмж үйлчилгээнд гаргаад байна. Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу.