Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХААХҮЯ, ГЕГ экспортыг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх үүднээс дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Үүнд:
- Монгол улсаас БНХАУ руу хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд, бүтээгдэхүүний экспортын зөвшөөрөл авах шаардлагатай аж ахуй нэгжүүдийн бичиг баримт бүрдүүлэлтийг цахимаар шийдэж, иргэдийн цагийг хэмнэх,
- Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй үржлийн адууны реэкспортыг гурван улсын харилцан тохиролцсон протокол болон холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх,
- Хөдөө аж ахуйн гаралтай гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний импорт, экспортын мэдээллийг цаг тухайд нь солилцон ажиллах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Экспортыг нэмэгдүүлэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн Ерөнхий газар харилцан хамааралтай ажилладаг учир ажлын уялдааг нэмэгдүүлэн хамтран ажиллах юм

Нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг энэ жилдээ багтаж цахим болгоно
Нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг энэ жилдээ багтаж цахим болгоно
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ