Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГТ Б.Сэр-Од ДАШТ-д 11 удаа тасралтгүй оролцож Гиннесийн дээд амжилт тогтоожээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
0 минут 58 секунд

Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах XVIV удаагийн тэмцээн энэ сарын 19-27-нд Унгарын Будапешт хотноо болж өндөрлөлөө. Манай улсаас Ж.Олонбаяр, Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Г.Хишигсайхан нар ДАШТ-ийг зорьсон юм.

Энэ удаагийн тэмцээний үеэр МУГТ Б.Сэр-Од ДАШТ-д тасралтгүй 11 удаа оролцсон амжилтаар Гиннесийн дээд амжилт тогтоолоо. Тэрбээр 2002 оноос хойш тасралтгүй марафонд оролцож байгаа аж.

Сонирхуулахад хөнгөн атлетикийн спорт алхааны төрөлд дэлхийн аваргад хамгийн олон удаа буюу 13 удаа Испанийн Есүс Анхель Гарсиа Брагадо оролцсон. Мөн Португалын Жоао Вейра, Сюзанна Фейтор нар 11 удаа оролцсон амжилттай байдаг. Гэвч хөнгөн атлетикийн марафон төрөлд 11 удаа оролцсон гүйгч дэлхийд цор ганц байдаг нь МУГТ Б.Сэр-Од юм.

Ж.Сүхбаатар: Драгон автовокзалыг нүүлгэсэн асуудлаар хувийн хэвшлийн хүмүүстэй уулзах боломжтой
Ж.Сүхбаатар: Драгон автовокзалыг нүүлгэсэн асуудлаар хувийн хэвшлийн хүмүүстэй уулзах боломжтой
 
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.